Ариутгал хийх нэрийдлээр айл дээрэмдэж буйг сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "Ариутгал хийнэ" хэмээн танилцуулан, хуурамч бүртгэл хийж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүлжээ.
25 настай, М гэгч нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдэд худал хэлж гэрт нь орон, эд зүйлсийг нь дээрэмдэхийг завдаж байгаад баригджээ. Тэрбээр ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Тиймээс иргэд болон өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдэд "Судалгаа авна, СӨХ-ноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт" худал хэлж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдаж буйг Цагаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Ж.Батсайхан