Цагдаагийн хурандаа Б.Цогтбаярыг шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-17 11:38:47

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярыг “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагнасан байна.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярт “Хамтын ажиллагааны төлөө” тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр тус сургуульд боллоо. Шагналыг ХСИС-ийн дэд захирал, дэд комиссар Д.Ядамдорж гардуулж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, ХСИС-ийн Удирдлагын сургуулийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын ОНАБХА-ны дарга, туслах комиссар П.Энхтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж  Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости