Хүн амины хэргээр БНХАУ-д саатуулагдсан иргэнийг Монголын талд шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын иргэн А-г БНХАУ-аас шилжүүлэн авчээ.
Тус гэрээний дагуу хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г Монголын цагдаагийн байгууллага Хятадын талаас өчигдөр шилжүүлсэн байна. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол юм гэж Гадаад Харилцааны Яамны Консулын Газраас мэдээллээ.
Ж.Батсайхан