“Хонх дарж, хаалга тогшъё” өдөрлөг" Метромолл" худалдааны төвд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬГэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг эхлүүлээд байгааг өмнө нь бид мэдээлсэн.
Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран "Метромолл" худалдааны төвд ээлжит өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдийн асуусан асуулт, санал хүсэлтэд хариулж, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сард хүүхэд-гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буурсныг Цагдаагийн хэлтэс мэдээлэв. Хамгийн хайртай дотны хүмүүсээ, айл хөршөө энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос нь өмнө амжиж, “Хонх дарж, хаалга тогшъё”. Энэ хөдөлгөөнд идэвхтэй ролцоорой гэж гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.
Ж.Батсайхан