Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн 21,7 хувийг ойн сан эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймаг нь нийт 1 сая 754 мянган га талбай ойн сантай ба үүнээс 1175,9 га нь ойгоор бүрхэгдсэн, 528,9 га нь ойгоор бүрхэгдээгүй талбай байна.
Нийт нутаг дэвсгэрийн 21,7 хувийг ойн сан эзэлж байгаа бөгөөд ойн нийт нөөц 109,7 сая м.куб байна. Үүнээс 16,5 сая м.куб нь ашиглалтын бүсэд, 93,2 сая шоометр нь хамгаалалтын бүсэд байдаг аж.
Мөн Ойн таксацын дундаж үзүүлэлтийг харахад Хэнтий аймгийн ойн жилийн бүх дундаж өсөлт 909.3 мян.ш.метр, дундаж бонитет /ургах орчны үнэлгээ/ IY, дундаж өтгөрөл буюу орон зайн шигүүрэл 0.48, ойгоор бүрхэгдсэн талбайн 1 га-ийн нөөц 110.9 шоометр, болц гүйцсэн, хөгширсөн ойн 1 га-ийн нөөц 134.9 шоометр, 1 га-ийн дундаж өсөлт 0.92 шоометр байна.
Д.Одонтунгалаг