Аврагчид гал, утаажилтын бүсээс 21 хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-20 12:57:31

Улаанбаатар / МОНЦАМЭ/ ОБЕГ-ын өнөөдрийн мэдээллээс нэгэн сайхан мэдээ дуулгая. Цагдаагийн албан хаагчид галын аюулаас хүний амь аварсан сайн мэдээ дуулгаж байгаа шиг Онцгой байдлынхан бол үргэлж л хүний амь, эд хөрөнгийн хохирлоос авран хамгаалсан жишээ цөөнгүй байдаг.

Нийслэлийн  ОБГ-т "Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна" гэсэн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна. Тус байрны жижүүрийн өрөөнд гал гарсны улмаас тухайн орцонд утаажилт үүсч, оршин суугчид угаартах нөхцөл байдал үүссэн тул тэнд баййсан бүх хүнийг гаргаж, иргэдийг аюулгүй орчинд шилжүүлэн, гарсан гал түймрийн голомтыг шуурхай унтраасан мэдээллийг ОБЕГ-аас өглөө.

Ж.Батсайхан

Связанные новости