Амралтын өдрүүдээр архи хэрэглэсэн 71 жолоочийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар/МОНЦАМЭ/ Энэ сарын 18,19-ний өдөр буюу амралтын өдрүүдээр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдсөн 16, мөргөлдөх ослын улмаас 5 , явган зорчигч мөргөж гэмтээсэн 14, /үүнээс 2 хүүхэд гэмтсэн/ гэмтсэн нь бүртгэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч 6 байна. Хэргийн газрыг орхин явсан хэрэг нэг бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөны явцад хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлжээ. Тодруулбал, БЗД-ийн нутаг Шархадны замд " T.Harrier" маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 5 настай Г-г мөргөж гэмтээсэн, СБД-ийн нутаг 901- дүгээр байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч хөгжлийн бэрхшээлтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсныг шалгаж байна. 2017 оны эхний сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байгааг ЗЦА-аас анхааруулж байна
Ж.Батсайхан