Явуулын оношлогоогоор тавдугаар сар хүртэл үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-20 15:35:35

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Автомашины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний хүрээнд  явуулын оношлогоо, үзлэгээр үйлчлэхээр болов.

Явуулын оношлогоо үйлчилгээг ирэх тавдугаар сарыг дуустал ажиллуулах юм.  Иргэд өөрийн хамгийнойр цэг дэх  Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломжтой. Нийслэлийн хөл ихтэй  “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс,  Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан байрлах төвүүдээр  үйлчлүүлэх хуваарь гараад байна.Энэ сард 2 болон 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх хуваарьтай. Өнгөрсөн сард  татвараа төлж амжаагүй бол энэ сардаа багтааж төлбөл ямар нэгэн торгуульгүй гэдгийг ч холбогдох албаныхан сануулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости