ЦЕГ-аас нийт иргэдэд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-25 15:01:07

Монгол түмний сар шинийн баяраар Монголчууд бид өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлж, билэгтэй үгсийг хэлэлцэн, буянтай үйлсийг бүтээж, өлзий буянаа хурайлан гэр бүл, үр садан, түмэн олноороо аз хийморьтой, өөдрөг сайхан, өнгөтэй өөдтэй байхыг билгэддэг энэ баяраар цагдаагийн  байгууллага, нийт бие бүрэлдэхүүн амрах завгүй ажиллаж улс орныхоо амгалан тайван амьдрал, ард иргэдийнхээ эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдгаас гадна монгол түмэндээ сайхан баярлахын мэндчилгээ дэвшүүлэв.

Угтан золгож буй тахиа жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байж монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Албан хаагч та бүхэн сар шинийн баяраар албаны бэлтгэл, бэлэн байдлыг алдагдуулалгүй, уламжлалт түүх уламжлал, ёс жаягийг баримтлан сайхан шинэлэхийг хүсье гэж энэ мэндчилгээнд дурджээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости