Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-03 12:01:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 1-ний өдөр Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын СХД-ийн харьяат нэг ой 6 сартай, эмэгтэй. Тэрээр 39 хүртэл халуурч, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор энэ сарын 1-ний өдрийн 16 цаг 15 минутад ХӨСҮТ-д хандаж, 17 цаг 45 минутад нас барсан байна.

Ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хянаж байгаа аж.

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

 

Ж.Болор

Связанные новости