Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “А” танхимд эхэлж, 2015 оны төсвийн тодотгол болон дагалдан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 09.00 цагт “Б” танхимд хуралдаж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Түүнчлэн Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин Төсвийн байнгын хороо 14.00 цагт “А” танхимд хуралдаж, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд