60 айлын орон сууцанд гарсан галыг унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын ажилтнууд 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн "Хээтэй" хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 8-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Аврагчдыг олох үед хүүхдүүд угаартсан байдалтай байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэнээр хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч, ар гэрийнхнийхээ асрамжид очсон байна. Түүнчлэн аврагчид тухайн өдөр дээрх хоёр хүүхдийн төдийгүй тус байрны 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалсан аж.
Б.Туул