Хүүхэд хулгайлахыг завдсан  этгээдийг цагдан хорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-13 14:50:38

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны 17.30 цагийн үед хичээлээ тараад харьж явсан 10 настай Т хүүг "хулгайлахыг завдсан” гэсэн мэдээллийн мөрөөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн сэжигтэй этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулсныг бид мэдээлсэн.

Уг сэжигтэн нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд оршин суух, 35 настай, багш мэргэжилтэй У гэгч болох нь тогтоогдов. Харин тэр “Би хүүхэд барьцаалаагүй, хулгайлахыг ч оролдоогүй. Хүүхэдтэй муудалцсан болохоор нь барьж авсан юм. Гэтэл өөдөөс олон юм яриад, хараалын үг хэлэхээр нь “Яасан том дуутай хүүхэд вэ” гээд амыг нь тагласан. Энэ үед хүн гарч ирэхээр нь тавьж явуулсан” гэж мэдүүлээд байгаа ч  хувийн байдал нь сэжигтэй, нэг бус удаа хэрэг зөрчилд холбогдож байсан тул  цагдаагийнхан  нарийвчилсан шалгалт хийх шаардлагатай гэж үзээд цагдан хорьжээ. 

Ж.Батсайхан

Связанные новости