Тагнуулын байгууллагын баг тэргүүн байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. “Монгол хурандаа” нийгэмлэгийн нэрэмжит аварга шалгаруулах билльярдын тэмцээн энэ сарын 12-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнийг тус нийгэмлэгийн Хил хамгаалах болон Тагнуулын байгууллагуудын дэргэдэх Салбар зөвлөл хариуцан зохион байгуулсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр хурандаа Д.Мөнхбат, шүүгчээр тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд, хурандаа Л.Амарсайхан, хурандаа Б.Баатаржав, хурандаа Ж.Цогтоо нар ажиллалаа. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, Хил хамгаалах, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн нийт 6 байгууллагын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Баг тус бүрээс хоёр тамирчин оролцон хосоор тоглож, хурандаа П.Баярсайхан ахлагчтай Тагнуулын байгууллагын баг тэргүүн байрт, Цагдаагийн хурандаа С.Пионер ахлагчтай Цагдаагийн байгууллагын баг дэд байрт, 2016 оны цомын эзэн, хурандаа Б.Ловуу-Игнэн ахлагчтай Хил хамгаалах байгууллагын баг энэ удаа гутгаар байрт тус тус шалгарч, “Өргөмжлөл”, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо гэж "Монгол хурандаа" нийгэмлэгээс мэдээлэв.
Ж.Батсайхан