" Эмч хурандаа нарын клуб" байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Монгол Улсын цэргийн хурандаа цол хүртсэн эмч нар хуралдаж, “Монгол хурандаа” нийгэмлэгийн салбар нэгж болох “Эмч хурандаа” нарын клуб байгуулав.
Хуралд нийгэмлэгийн дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа М.Батаев, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд, хурандаа Л.Амарсайхан, хурандаа Б.Бүрэнбаяр нар оролцов. “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор (Ph.D), профессор, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий зөвлөх эмч, хурандаа Лхамсүрэнгийн Жамбалжавыг тус клубын даргаар, эмч, хурандаа Цэндсүрэнгийн Нэрбишбаатарыг клубын дэд даргаар тус тус сонгожээ. "Эмч хурандаа нар клуб"- т Монгол Улсын Ардын эмч, хурандаа Ч.Балдар, Гавьяат эмч, хурандаа Л.Жамбалжав, Гавьяат эмч, хурандаа Л.Баясгалан, Гавьяат эмч, хурандаа С.Балгансүрэн, Гавьяат эмч, хурандаа З.Мэндсайхан, Гавьяат эмч, хурандаа н.Буянбат, Гавьяат эмч, хурандаа С.Юндэн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон их эмч, хурандаа Б.Дашдэлэг, Ю.Цэдэнбал даргын комиссар, их эмч, хурандаа Л.Нанзад, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг нарын Цэргийн төв эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгээс төрөн гарсан 20 гаруй эмч хурандаа гишүүнээр элссэн байна.
Ж.Батсайхан