Харумафүжи, Сококурайд өвдөг шороодож хоёр унаатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн мягмар гарагт болсон гурав дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Такэказэг давж хоёр даваатай болсон бол 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Сококурайд өвдөг шороодож хоёр унаатай боллоо.
Харин шинэхэн Их аварга Кисэносато Таканоива Баасандоржийг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Икиог тус тус давж нэг ч унаагүй яваа бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Шохозанг, сэкиваки Такаяасү цол нэгт Котошёогикүг тус тус давлаа. Озэки Гоэйдо комүсүби Шодайд өвдөг шороодов. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров Хокутофүжиг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Дайшомаруг давсан бол сэкиваки Тамаваши Д.Мөнх-Оргил комүсүби Митакэүмиг, Араваши Дөлгөөн Ёшиказэг тус тус дийлсэнгүй уналаа.
Д.Өлзий