Шилдэг туялзуур сэлэмчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг туялзуур сэлэмчид ирэх баасан гарагт Япон улсыг зорьж тус улсын тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.
Монголын туялзуур сэлэмний холбоо, Японы Аомори мужийн Имабэцү хоттой 2020 он хүртэл хамтын ажиллагааны хүрээнд жил бүр Монголын багийг Японд хамтарсан бэлтгэлд хамруулж байгаа бөгөөд энэ жил хоёр удаагаа тохиож байна.
Манай баг тамирчдын ахлагч, дасгалжуулагчаар Ц.Жигжидсүрэн /Дуэль клуб/, дасгалжуулагчаар Б.Хатанзориг /Уурхайчин клуб/ нар ажиллах бол тамирчнаар Б.Амарзаяа, Г.Даваацог, У.Маргад-Эрдэнэ, З.Хишигдэлгэр /бүгд Уурхайчин клуб/, А.Бат-Эрдэнэ, А.Амарболд /Хангарьд клуб/, М.Ялгуун /УБ Фенсинг клуб/, О.Должансүрэн /Дуэль клуб/ нар хамрагджээ.
Дашрамд сонирхуулахад, Туялзуур сэлэмний спортоор анх 40 гаруй тамирчид хичээллэж байсан бол өнөөдөр 300 гаруй хүүхэд, залуучууд энэ спортыг сонгон идэвхтэй хичээллэж байна.
Д.Өлзий
Связанные новости

