Менингитийн хоёр тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-16 16:52:23

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт менингит өвчний хоёр тохиолдол бүртгэгджээ. Нэгдүгээр сард 1-5 насны хоёр хүүхэд менингитээр өвчилж, биеийн байдал ухаангүй, хүнд ирсэн ч цаг алдалгүй эмчилгээ хийж, эмнэлгээс гарсан байна.

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар лавлахад “Өвчлөл нэмж бүртгэгдээгүй учир вакцины захиалга өгөөгүй. Дээр дурдагдсан менингитийн хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор 2 удаа 150 хүн тун вакциныг өвчний голомтод хийсэн” гэсэн хариуг өгөв.

Б.Туяа

Связанные новости