Г.Дэнзэн нарыг шүүх хурал дахин хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, дахиад хойшилсон байна.
Шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан байна. Эдгээр шалтгаанаар Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж, гуравдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гарагт болохоор товлогдлоо гэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Ж.Батсайхан
.