Хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж байхыг Замын цагдаагийн алба (ЗЦА)-наас анхааруулав.
2016 онд улсын хэмжээнд 46 хүүхэд зам тээврийн осолд орж нас барсан байна. Үүний 78 хувь нь хүүхдийг буруу тээвэрлэсэн буюу хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч хэрэглээгүйн улмаас нас баржээ.
Түүнчлэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдгаас үүдэн хүүхэд осолд орж, гэмтэх, улмаар амиа алдах тохиолдол бүртгэгдэх болжээ. Тиймээс бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд суулган тээвэрлэх, явганаар хичээл, сургуульдаа явдаг бол заавал асран хамгаалагчаар нь хүргүүлж байхыг ЗЦА-наас зөвлөв.
Ч.Ариунболд