Бригадын генерал Г.Ариунбуянд хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өнөөдөр Бригадын генерал Г.Ариунбуянд хүндэтгэл үзүүлэв.
Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын дарга тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Г.Ариунбуянд Бригадын генерал цол олгосон билээ. Тэрбээр онцгой байдлын албанаас төрж буй хоёр дахь цэргийн дээд цолтон юм.
2015 онд ОБЕГ-ын дарга Т.Бадрал Бригадын генерал цол хүртэж, аврагчдийн дундаас анхны цэргийн дээд цолтон болж байв.
Ч.Ариунболд