ЗТХЯ-нд авлигын эрсдлийн үнэлгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-21 17:32:02

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилго бүхий АТГ-ын ажлын хэсэг өнөөдрөөс ЗТХЯ-ны үйл ажиллагаатай танилцаж байна.

Тус ажлын хэсэг зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдлыг хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр нэг сарын хугацаанд ажиллах юм. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын яам ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс яамны зүгээс энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хамтран ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд

Связанные новости