Орон нутгийг зорьж буй иргэдийг хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗамын цагдаагийн алба (ЗЦА)-наас Улаанбаатараас орон нутгийг зорьж буй иргэдийг хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.
Өчигдөр буюу энэ сарын 20-ноос ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсэн байна. Үүний улмаас орон нутгийн автозамын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол гарах магадлал нэмэгджээ. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэхыг ЗЦА-наас зөвлөв.
Ч.Ариунболд