Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг сургалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Хууль зүй дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг хилийн албадын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтыг хууль сахиулах алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Тус сургалтад ОУШХБ-ын Бангкок дахь бүсийн хилийн удирдлага, шилжих хөдөлгөөний ахлах мэргэжилтэн Донато Колучи, Филиппиний Хүн худалдаалахын эсрэг байгууллагуудын зөвлөлийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий прокурор Дарлене Пажарито нар оролцов. Энэхүү сургалт нь ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ГИХЕГ- аас хилийн боомт, шалган нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан нарийн мэргэжлийн төрийн тусгай алба хаагчид болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж буй анхны үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Энэ сургалт энэ сарын 21-23-ныг хүртэл үргэлжлэх юм.
Ж.Батсайхан