Чөлөөт бөхийн ахмад мастерууд аваргаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-28 13:49:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос зохион байгуулдаг мастеруудын аваргаа тодруулах тэмцээнийг зохион байгуулж, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулна.

Энэхүү ахмад тамирчдын идэвх, урам зоригийг өрнүүлэх зорилготой УАШТ-ийг тавдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулна. Тус тэмцээн 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 гэсэн насны ангилалаар, 62, 70, 78, 88, -100, +100 кг гэсэн жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны дүрмээр зохион байгуулж аваргуудаа тодруулдаг уламжлалтай.

Д.Өлзий

Связанные новости