Түргэний тэрэг мөргөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-29 13:45:20

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт "Приус 11" маркийн 5866УНУ улсын дугаартай автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна.

Түргэн тусламжийн машинд азаар  өвчтөн яваагүй байжээ. Жолооч болон эмч  ч бэртэл аваагүй бөгөөд уг ослын шалтгааныг тодруулахаар тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж  байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочийг 19200 төгрөгөөр торгоно" гэж заажээ. Хуулиар  гал унтраах болон яаралтай түргэн тусламжийн машинд жолооч нар зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг.  Өмнө нь түргэний машинд зам тавьж өгөөгүй бол  автомашин жолоодох эрхийг нэг жилээр хасч байв. Энэ хэргийн хувьд  бол хэн буруутайд нь хариуцлага тооцно.

Ж.Батсайхан

Связанные новости