Н.Насанбуян, З.Сумъяабазар, Э.Даваанасан нар хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-03 08:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төв ордны “А” зааланд дөрөвдүгээр сарын 1-2-нд чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болж шилдгүүдээ тодруулав.

Эрэгтэй тамирчдын 36, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 36 байгуулагын 345 тамирчин эрэгтэй өрсөлдлөө. Харин эмэгтэйчүүд эрчүүдийн адил найман жинд шилдгүүдээ шалгарууллаа.

Эрэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Насанбуян /ХУД, Хасу-Мегастарс/, 74 кг-д өсвөр үеийн ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт З. Сумъяабазар /Хангарьд/, эмэгтэйчүүдийн 67 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Даваанасан /Алдар/ нар улсын хошой аварга болов.

Эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Ариунболд /ТСБТСДС/, 60 кг-д Ц.Цогбадрах /Алдар/, 66 кг-д Т.Тулга /ҮБТДС/, 84 кг-д М.Цогтгэрэл /Орхон, Ирээдүйн одод/, 96 кг-д Ч.Алтангэрэл /Баянхонгор/, 120 кг-д М.Лхагвагэрэл /Аварга/, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ /Женко/, 51 кг-д Т.Ариунзаяа /Хангарьд/, 55 кг-д Б.Болортуяа /Женко/, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ /Алдар/, 63 кг-д Б.Сарнай /Налайх/, 72 кг-д Б.Цэцэгбаяр /МУБИС)/нар анх удаагаа залуучуудын улсын аваргаа шалгарлаа.

Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб багаараа эрэгтэйчүүдийг тэргүүлсэн бол Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” БТДС, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав.

Харин эмэгтэй багийг Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Кажимукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб эхний гурван байрт орлоо. Нийлбэр дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 98 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай ХУД, “Хасу-Мегастарс” клуб 83, спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 66 оноогоор тус тус удаалав.

Энэ жилийн УАШТ-д жин тус бүрт аваргууд зургадугаар сарын 15-18-нд Тайваньд болох Азийн АШТ, наймдугаар сарын 1-6-нд Финланд улсад болох ДАШТ-д оролцох юм.

Д.Өлзий 

Связанные новости