Сэтгүүлчид шатраар өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, Монгол туургатны шатрын холбоо хамтран “Ган үзэг-2017” шатрын уламжлалт тэмцээнийг энэ сарын 7-8-нд зохион байгуулна.
"Үнэний төлөө!" уриатай тус тэмцээн нь шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох боломжтой бөгөөд оролцох шатарчдын тоог заахгүй аж. Шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттайгаар, швейцарь системээр 7 өрөг тоглох юм.
Тэмцээнд оролцогчдыг хувийн дүнгээр байр эзлүүлж, тэргүүн байрын эздэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох аж.
Ж.Болор