Уран сайхны гимнастикчид 4 медальтай эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-04 08:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буриадын Улаан-Үд хотноо болсон уран сайхны гимнастикийн “Серебряные монетки” нээлттэй тэмцээнээс манай тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Өнгөрсөн сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулсан тус тэмцээнд уран сайхны гимнастикийн “Кристал” клубын зургаан тамирчин дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор оролцсон байна. Манай баг тамирчдаас найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Ц.Солонго алтан медаль, Б.Ёсүй хүрэл медаль хүртжээ. Харин 14 насны ангилалд С.Энхжин мөнгө, 11 насны ангилалд Э.Лхагвацэцэг хүрэл медалийн эзэн болжээ.

Д.Өлзий

Связанные новости