Сагсанбөмбөгийн U16 насны шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулсан U16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо.
Энэ удаагийн УАШТ-ээс Монгол Улсын өсвөр үеийн шигшээ багийг сонгон шалгаруулж Австрийн Клагенфурт хотноо ирэх 6 сарын 20-ноос болох “United World Game” наадамд оролцох эрх олгох юм. 2016 онд энэ наадмаас манай улсын эрэгтэй 16 хүртэлх насны шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ.
Харин энэ жилийн өсвөр үеийн УАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг танилцуулж байна. Хөвгүүдийн ангилалд алтан медалийн эздээр Д.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Төв Ургац баг шалгарсан бол Ш.Сэдбазар дасгалжуулагчтай SCF, Ш.Гомбоцэрэн дасгалжуулагчтай БГД-ийн шигшээ багууд мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Харин охидын ангилалд Гэрэлт-од багштай ХУД-ийн 52 дугаар сургуулийн баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ баг, хүрэл медалийг Н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай БГД-ийн шигшээ баг тус тус хүртсэн байна.
Тус тэмцээний “Бэлгэдэлийн гарааны 5 тоглогчоор хөвгүүдээс “Шилдэг холбон тоглогч”-оор Мандах /БГД/, “Шилдэг хамгаалагч”-аар Х.Чойдорж /Төв Ургац/, “Шилдэг довтлогч”-оор Одбаяр /SCF/, “Шилдэг хүчний довтлогч”-оор Пүрэвбаатар, “Шилдэг төвийн тоглогч”-оор Тэнгис /SCF/, “Шилдэгийн шилдэг эрэгтэй тоглогч”-оор А.Алтанхуяг тус тус шалгарлаа.
Охидын хувьд “Шилдэг холбон тоглогч”-оор Анужин /БГД/, “Шилдэг хамгаалагч”-аар Болорцэцэг /Дархан-Уул/, “Шилдэг довтлогч”-оор Ану-үжин /Дархан-Уул/, “Шилдэг хүчний довтлогч”-оор Цэлмэг, “Шилдэг төвийн тоглогч”-оор Ариунцэцэг, “Шилдэгийн шилдэг эмэгтэй тоглогч”-оор А.Энхтуул /бүгд ХУД-ийн 52 дугаар сургууль/ нар тодорлоо.
Д.Өлзий
Связанные новости


