МСБХ-ноос Бүх оддын тоглолт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 11:57:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Буянт Ухаа” дахь спортын ордонд дөрөвдүгээр сарын 22-нд Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ноос “Ниссан” дээд лигийн тэмцээний бүх оддын тоглолтыг зохион байгуулна.

Энэ үеэр МСБХ-ны 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслол болно. Бүх оддын тоглолт 100 сая хол давсан төсөвтэй хэрэгжинэ гэж МСБХ-ны дээд лигийн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байна. Тус тэмцээнийг дөрвөн жил завсарлаад дахин зохиож байгаа юм.

Уламжлал ёсоор дээд лигийн тэмцээний шилдгүүдийн халз өрсөлдөөн, холын зайн шидэлтийн тэмцээн, цагирган дээрээс довтлох үзүүлбэр зэрэг үзэгч олныг баясгасан, догдлуулсан тэмцээн болох юм.

Энэ удаагийн бүх оддын тоглолтод баруун болон зүүн бүсээ төлөөлж 20 тоглогч оролцоно. Тэднийг статистик үзүүлэлтээс нь үндэслэн сонгон шалгаруулахын зэрэгцээ олон нийтийн сүлжээнд гурван өдрийн турш санал асуулга явуулахаар болжээ.

Д.Өлзий

Связанные новости