"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, НБХ-ийн дарга Г.Лхагвахатан тэргүүтэй байгууллагын удирдлагууд, ажилтнууд, МСҮТ-ийн сурагчид оролцлоо.Тус аяныг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, БСУГ, ЭМГ, ЭМНДХ, МСҮТ, сумдын ЗДТГ, ОБГ, ХХААГ, ГХБХБГ, ҮЭХ, АОЭХ, Барилгачдын холбоо хамтран оролцож байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг олон нийтэд сурталчлах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрүүл аюулгүй ажлын орчинг бүрдүүлэх, ажиллагсдад ажлын байран дах зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой энэхүү аян хэрэгжсэнээр "салбар хороодын үйл ажиллагаа идэвхжиж, иргэд олон нийт, ажил олгогчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт дээшилж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин буурна" хэмээн тус аяныг зохион байгуулагчид үзэж байна..
Д.Одонтунгалаг