Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Хэрлэн сум 94,8 хувьтай дүгнэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-13 01:51:55

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэг тус аймгийн төв Хэрлэн суманд зохион байгуулагдаж, 94,8 хувьтай дүгнэгдлээ.

Хэнтий Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан сумын Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ийнхүү шалгасан байна.

Бэлэн байдлын үзлэгийн хүрээнд Хэрлэн сумын онцгой комисс, удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, сайн дурын бүлэг, түймэр унтраах 1,2,3-р ээлжийн бие бүрэлдэхүүн хамрагдсан аж.

Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгонд 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа тус үзлэгээр гамшгаас хамгаалах төлөвлөгөө, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил болон машин техник, түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгадаг байна.

Д.Одонтунгалаг

Связанные новости