"Титэм" төвийн ард гал гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-14 01:04:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойд тал дахь "Титэм" төвийн ард гал гарчээ.

"Гал гарч байна" гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт үдээс хойш 16.08 минутад ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 26, 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 30x15 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсан байна.

Галыг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа ба одоогоор гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Б.Туул

Связанные новости