Хэнтий аймгийн архив, бичиг хэргийн ажилтнууд “Гранпри” цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажил мэргэжил, урлаг спортын Зүүн бүсийн их наадамд Хэнтий аймгийн архив, бичиг хэргийн ажилтнууд “Гранпри” цом хүртжээ.
Дорнод аймагт өнгөрөгч 3-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлж , Архивын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч У.Ганганмөрөн ахлагчтай 7 байгууллага, 6 сумдын архив, бичиг хэргийн эрхлэгч нараас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ийнхүү амжилттай оролцсон байна.
Тэд Улаанбаатар хотод ирэх 11-р сард зохион байгуулагдах Урлагийн наадмын 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхийн эзэд болсон аж.
Тодруулбал, Волейболын тэмцээнд Б. Алтансүх ахлагчтай Хэнтий аймгийн “Архивын түүчээ” эрэгтэй, эмэгтэй холимог баг 1-р байр, Сагсан бөмбөгийн тэмцээнд Э.Сайнзаяа ахлагчтай эмэгтэй баг, Д.Алтангэрэл ахлагчтай эрэгтэй баг 2-р байр, ширээний теннисийн тэмцээнд О.Алтанбаатар ахлагчтай баг 1-р байр, дартсын тэмцээнд Б.Сансархүү ахлагчтай баг 2-р байр тус тус эзэлсэн бол урлагийн төрөлд 1-р байранд багийн мэндчилгээ, Б.Алтансүх ахлагчтай хамтлаг хөгжим, 2-р байрт О.Алтанбаатар гоцлол дуу, О.Алтанбаатар, Ж. Алмагүл нар хоршил дуу, Б.Алтансүх ахлагчтай язгуур урлаг, Б.Уянга ахлагчтай хамтлаг бүжиг тус тус байр эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.

Д.Одонтунгалаг