Нүхтийн аманд түймэр гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.24 цагийн үед Богд уулын Нүхтийн аманд түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байдалтай байгаа ба түймэр гарсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Б.Туул
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar