БНХАУ-ын авто машины борлуулалт 2025 онд 35 саяд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2017-05-01 12:44:12
Бээжин /МОНЦАМЭ/.2025 онд БНХАУ-ын авто машины борлуулалт 35 саяд хүрэх ба үүнээс хамгийн багадаа 20 хувийг нь цахилгаан хөдөлгүүрт машин эзэлнэ хэмээн БНХАУ-ын аж үйлдвэр, мэдээллийн яамнаас гаргасан зах зээлийн судалгаанд дурджээ.
Тэд энэхүү амжилтаа дотоодын машин үйлдвэрлэгчдийн гадны зах зээл дээрх өргөжилт борлуулалтын тоог огцом буюу 25 хувь өсөхөд нөлөөлсөн хэмээн үзэж байна. Мөн тус судалгаанд Хятадын үндэсний үйлдвэрийн машины чанар эрс сайжирч, олонд танигдсан нэр хүнд, дэлхий дахинд нөлөөлөх чадвар зэрэг нь зогсолтгүй дээшлэн, 2025 онд Хятадын үндэсний үйлдвэрийн машин дэлхийн хэмжээнд эхний 10-т орох боломжтой хэмээн дурджээ.
БНХАУ төрийн бодлогоор үндэсний машин үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэлийг нэмэх тал дээр анхаарч байгаа бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй орнууд руу экспортлох тоо хэмжээг нэмж, цахилгаан хөдөлгүүрт машины технологийг сайжруулах тал дээр онцгой анхаарах гэнэ.

Бээжин хот. А.Анхбаяр
  
 
 
   
Связанные новости