Хоёр хүний амийг хөнөөсөн БНХАУ-ын иргэн Өргөнталд 25 жилийн хорих ял оноолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-08 15:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эхнэр болон  зээ дүүг нь хамгаалах чадваргүйг мэдсээр байж заазуурдаж, амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдсэн Хятад улсын иргэн Өргөнталд Монгол улсын шүүхээс 25 жилийн хорих ял оногдууллаа. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлснийг бид мэдээлсэн. Шүүх хурал дээр   улсын яллагч шүүгдэгчид цаазын ял санал болгосон ч  манай улс цаазын ялгүй улс болсноо дэлхий нийтэд зарласан дагуу хамгийн олон жил хорих ялыг оноосон байна. Хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Өргөнталд шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулж, 5 жилийг гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнээс 8.7 сая төгрөгийг гаргуулж, хохирогчийн талд олгуулах шийдвэр гаргалаа гэж Сонгинохайрхан дүүргийн шүүхээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Ж.Батсайхан

Связанные новости