"Нэхэн дурсагдах хүмүүс" үзэсгэлэн нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, "Музей ба ээдрээт түүх" уриатай тэмдэглэж байгаа Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Монгол цэргийн музей, Батлан хамгалалаахын төв архив, Гадаад харилцааны төв архив хамтран "Нэхэн дурсагдах хүмүүс" баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнд Монгол Ардын хувьсгалт цэрэг /МАХЦ/ буюу Монгол Ардын хувьсгалт Цэргээс ЗХУ-ын /хуучнаар/ цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад 1923-1939 он хүртэл суралцаж байсан хүмүүсийн гэрэл зураг, дүнгийн гэрчилгээ, зан байдлын тодорхойлолт, сургууль төгсөгчдийн диплом, гадаад паспорт олон сонин баримтыг олны хүртээл болголоо. Мөн монгол Улсын архивуудад бүрэн хадгалагдаж үлдээгүй, цэргийн сургууль төгсөөд удирдах албан тушаалд ажиллаж байгаад хэлмэгдсэн, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн цэргийн дарга нарын мэдээллийг олон нийтэд хүргэх, нэхэн дурсах, үр хүүхэд, ах дүүстэй нь холбоо тогтоох ховор зураг, баримтуудаар музейн сан хөмрөгийг нэмэх, баяжуулах зорилгыг ч уг үзэсгэлэн агуулжээ. Үзэсгэлэнд 70 гаруй гэрэл зураг, 64 баримт, цэргийн сургууль төгсөгчдөд олгосон цэргийн цол, албан тушаалд томилсон Бүх цэргийн зөвлөл, Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалуудыг хуучин бичгээс кирилл бичигт хөрвүүлэн тавьсан байна. Эдгээр зүйлс анх удаа олон нийтэд ил болж буйгаараа бас онцлог гэдгийг Монгол цэргийн музейн тайлбарлагч онцоллоо.

Ж.Батсайхан