Алга болсон 12 настай хүүг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-09 12:33:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 8-ны өдөр  буюу өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга боллоо гэсэн дуудлага цагдаад ирсэн  байна. Хүүг өчигдөр 13:00 цагийн орчимд зам гаргаж өгсөн ч  сургууль дээрээ очилгүй, үл мэдэгдэх байдлаар  сураггүй болжээ. Алга болсон хүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон ар гэрийнхэн нь хайсаар байна. Хүүг харсан үзсэн хүн байвал сургуулийн захиргаа болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх зарыг олон нийтийн сүлжээгээр зарлажээ. Хүүгийн гэр нь сургуулиас 500 метрийн зайд байдаг тул ойр орчмын хяналтын камеруудыг шалгаж үзэхэд сургууль орох замыг гарч байгаа гаас өөр дүрс бичлэг олдоогүй бөгөөд  хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл ч байна.  Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Харсан үзсэн хүмүүс байвал 9955 2018, 9925 8500, 9900 6260 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна.

Ж.Батсайхан

Связанные новости