Тайландад хүч үзэж байгаа хөлбөмбөгчид эхний ялалтаа байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайланд улсад эхэлж манай баг тамирчид эхний ялалтаа байгуулав.
Монголын залуучуудын футзалын шигшээ баг тивийн АШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд манай шигшээ баг тэмцээний “D хэсэг”-т Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Киргизийн хүчирхэг багуудтай хамт багтсан.

Манай шигшээ эхний тоглолтоо Арабын Нэгдсэн Эмират улстай хийж эхний үед манай тоглогч А.Тэмүүжин, Б.Баттулга нар гоол оруулж 2:1-ээр өндөрлөжээ. Харин хоёрдугаар үед А.Тэмүүжин, Б.Баттулга, Э.Бат-Оргил нар гоол оруулж, өрсөлдөгчөө 5:3-аар буулган авч тэмцээнээ ялалтаар эхлүүлж чадлаа.

Футзалын хөлбөмбөгийн хөгжлөөр тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудтай тоглох нь манай шигшээ багийн залууст ур чадвараа ахиулах том боломж гэж болно.

Д.Өлзий