“Хөхөө” жүжиг үзэгчдийн хүртээл болж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын тайзнаас “Хөхөө” хэмээх шинэ жүжиг үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Эхийн хайр амьдралд хэзээ ч буруудах ёсгүй байдгийг олж харж, үзэгчдийн нүдэнд нулимс, сэтгэлд бодол хургаасан уянгын драммын энэ жүжигт тус театрын дэргэдэх “Алтан од- 2” нэгдлийн жүжигчид тоглож, өчигдөр орой үзэгчиддээ анхлан толилуулсан юм
Жүжгийн зохиолыг УДЭТ- ын утга зохиолын ажилтан Д. Мэндсайхан бичиж, найруулагч, Монгол Улсын УГЗ Б. Баатар найруулан “Ээжээ” нэртэйгээр УДЭТ- ын тайзнаа амилуулж байсан. Энэ удаад Дундговь аймгийн театрын хүсэлтээр жүжгийг дахин найруулж, “Хөхөө” нэртэйгээр Төв Халхын дуулалт жүжгийн театрын тайзнаа ийнхүү тоглуулж байгаа ажээ.
Жүжгийн гол дүрд залуу жүжигчин Э. Уранжаргал, М. Эрдэнэбаяр, Д. Очирпүрэв, Ц. Дашмаа, СТА Б. Өсөхбаяр нар тоглож байна. Тус театр жилд хоёроос доошгүй драммын жүжгийг үзэгчиддээ хүргэхээр төлөвлөдөг бөгөөд энэ жилийн хувьд “Хөхөө” жүжиг эхнийх нь болж байгаа гэж ерөнхий продюсероор ажилласан театрын захирал Д. Доржсүрэн хэллээ. “Хөхөө” жүжиг ойрын өдрүүдэд үзэгчдэд үргэлжлэн хүрнэ.

Т. Отгонтуяа