Үер уснаас болгоомжлохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:57:00

Маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7,8-нд ихэнх нутгаар, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Алтай нуруунаас усжих Буянт, Хангай нурууны өврийн Завхан, Түй, Байдраг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Байдраг гол Баянбүрд сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж байгаа малчид, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхааруулав.

Связанные новости
Комментарии