Үүлэнд зориудаар нөлөөлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Өнгөрөгч бямба гаригт аймгийн УЦУОШ- ний газрын “Мандал бороо-1” экспидиц үүлэнд зориудаар нөлөөлсөн байна. Эрдэнэдалай сумын Рашаант, Адаацаг сумын Хашаат багийн нутгаас нийт 6 пуужин харваж, үүлэнд реагент цацсан бөгөөд энэ нөлөөгөөр аймгийн баруун талын сумдын нутгаар хур тунадасны хэмжээ ахиу оржээ.
Тодруулбал, хамгийн ихдээ Сайхан- Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрхангай сумын нутгаар 6.5- 8 мм бороо орсон бол аймгийн зүүн талын Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил сумын нутгаар 0.4 мм, бусад нутгаар 1- 3.3 мм хур тунадас оржээ. Мандалговь хотод хур тунадасны хэмжээ 2.1 буюу дундаж хэмжээтэй байсныг УЦУОШГ- аас мэдээллээ. Хур бороотой үед агаарын температур шөнөдөө хасах 5 градус болж сэрүүссэн байна.
Өнөөдрийн байдлаар агаарын температур сэрүүвтэр байна. Ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 25- 26- ны өдрүүдэд агаарын температур 29- 34 хэмд хүрч дулаарах бол 28- ны өдөр дахин сэрүүсч, зарим нутгаар хур тунадастай байна. Энэ үеэр үүлний шинж чанараас хамаарч, үүлэнд дахин нөлөөлөх эсэхийг шийднэ гэлээ.

Т. Отгонтуяа