Тавдугаар сарын 30, ирэх сарын нэгэнд Хятадтай хиллэдэг боомтууд амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30 болон ирэх сарын нэгний өдөр Монгол, Хятадын хилийн боомтууд амарна.
Тодруулбал “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 5 дугаар сарын 30 буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр, 6 дугаар сарын нэгний өдөр буюу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй аж.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
Б.Туул
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Ulaanbaatar