Хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн буюу Хорих 407 дугаар анги, “Хорихын үйлчилгээний нэгдсэн төв”-тэй хамтран өнөөдөр “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр асрамжийн төвүүдэд амьдардаг 18 хүүхдийг ээжүүдтэй нь уулзуулсан юм. Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүнийг танилцуулан, танин мэдэхүйн, уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэв. Мөн үеэр хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс хүмүүжигчдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. “Мөрөөдлийн мод” Төрийн бус байгууллагаас санаачлан тус ангийн 30 хүмүүжигчийг үсчин, гоо сайханч, маникюрын сургалтад хамруулан мэргэжлийн үнэмлэх олгов.
Ж.Батсайхан