Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Бангког дахь Ази Номхон Далайн бүсийн захирал Мариа Нэнэттэ А Мотусыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь олон жилийн туршид Монгол Улсын Засгийн газартай цагаачлал, иргэний шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж ирсэн итгэлтэй түнш байгууллага гэдгийг хэлж талархал илэрхийлэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасаны дагуу Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрnau баталсан. Уг хөтөлбөрийг батлахад ОУШХБ нь өөрийн санал болон зөвлөмжүүдийг гаргаж, тодорхой хувь нэмрээ оруулан бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархаж буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан цохон тэмдэглэв.
ХЗДХЯ-наас Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, Орон нутгийн хууль, хяналтын байгууллагын болон хилийн бүх боомтуудын албан хаагчдад сургалт зохион байгуулах, Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хэмжээний семинарыг Монгол Улсад зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж ХЗДХЯ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан