Монгол-ОХУ-ын Дотоод хэргийн яамдын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогтын урилгаар Оросын холбооны Улсын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцевыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн жил байгуулсан хамтын ажиллагааны протокол, богино болон урт хугацааны сургалтад хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид хамрагдаж, харьяа агентлаг байгууллагууд харилцан туршлага солилцож, байгаад талархаж буйгаа С.Бямбацогт сайд дурдлаа.
Мөн Монгол Улс хар тамхины хууль бус худалдаа, хэрэглээтэй тэмцэх зорилгоор Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар гуравдугаар сард баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох газартай нягт хамтран ажиллаж, сургалт явуулах, сургагч багш нарыг урьж ажиллуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 16 жилийн дараа шинэчлэн байгуулж, гарын үсэг зурав.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр бараалхаж, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
ОХУ-ын Дотоод хэргийн сайд 2002 оноос хойш 15 жилийн дараа манай оронд айлчилж буйгаараа онцлогтой юм.

Н.Туяа