NHL-ийн нэг ч хоккейчин Олимпод оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн /NHL/ нэг ч тоглогч 2018 оны Олимпод оролцохгүй гэж тус лигийн комиссар Гэри Беттмэн мэдэгдсэнийг “Sportsnet” цахим хуудас дамжуулжээ.
2018 оны 2 дугаар сард болох лигийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг Олимпын хоккейн тэмцээн явагдах хугацаанд зогсоохгүй гэж 4 дүгээр сарын эхээр NHL мэдэгдэж байсан юм. Гэхдээ зарим нэг тамирчдыг бие даан оролцуулах асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ гэж байжээ. Өмнө нь Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Рене Фазель хэлэхдээ "NHL-ийн тамирчид 2018 оны Олимпод оролцох эсэх талаарх эцсийн шийдвэрийг зургадугаар сард NHL-ийн шигшин шалгаруулалт /драфт/ болох үеэр гаргаж магадгүй" гэж мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ Олон улсын хоккейн холбоо гишүүн холбооддоо хандан "NHL-ийн тоглогчдыг 2018 оны Олимпын тоглолтын өргөтгөсөн бүрэлдэхүүнд оруулах"-ыг зөвлөж байжээ.

“Бид Олимпийн тоглолтын эсрэг байгаа юм биш, харин бид тоглолтын улирлын явц саатахын эсрэг байна. Бид эцсийн шийдвэрээ гаргасан” хэмээн Г.Беттмэн хэлсэн байна.
Лиг ямар шийдвэр гаргахаас үл хамааран Олимпод оролцох бодолтой байгаа “Вашингтон” багийн Оросын довтлогч Александр Овечкины талаар тэрбээр мөн тайлбар хийжээ. “Манай тоглогчдын хэн нь ч Олимпын тоглолтод оролцохгүй гэж бодож байна” гэж NHL-ийн комиссар хэлсэн байна.
Лигийн дэд ерөнхийлөгч Билл Дейли ч мөн адил NHL-ийн тамирчид Олимпод тусдаа бие даан оролцохын эсрэг байгаагаа илэрхийлжээ. “Манай лиг бүх тамирчдынхаа хувьд адилхан нэг бодлогыг барина. Энэ нь хоккейчид бүгдээрээ дараа жилийн тоглолтын улиралд тоглоно гэсэн баталгаа юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Өөрсдөө бие даан шийдвэр гаргах эрхийг нь клубүүдэд яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн асуултанд Б.Дейли “яагаад гэвэл лигийн ашиг сонирхол гэж чухал зүйл бий” гэж хариулсан байна.
NHL-ийн тамирчид 1998 оноос хойш Олимпын тоглолтуудад оролцож байгаа юм. 2018 оны өвлийн Олимп ирэх оны 2 дугаар сарын 9-25-ны хооронд Өмнөд Солонгосын Пенчан хотод болно.
О.Барс