Бээжин хотноо “Бүх нийтийг чийрэгжүүлэх” аян таван сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2017-05-31 15:59:32
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын XI удаагийн “Бүх нийтийг чийрэгжүүлэх” аян энэ сараас 10 дугаар сарыг дуустал болох юм.
Энэхүү аяныг Бээжин хотын Биеийн Тамирын Газар,Нийтийн Биеийн Тамирыг Удирдах Газар зэрэг 12 байгууллага хамтран зохион байгуулна.

Аяны хүрээнд нээлтийн ёслол, олон улсын болон муж, хот, дүүргийн хэмжээний спортын уралдаан, тэмцээн багтаж байгаа юм. Нийт 9 төрлийн 150 гаруй арга хэмжээг зохион байгуулна. 
Энэ талаар Бээжин хотын Биеийн Тамирын газрын дарга Сүнь Шүэ Цай “Энэ удаагийн аяны онцлог бол 2022 оны Бээжинд болох өвлийн олимпод зориулан бүх нийтийн өвлийн спортын мэдлэг, түвшинг сайжруулах зорилготой” гэж мэдэгдлээ.

Бээжин хот тус аяныг анх 1997 онд зохион байгуулж байсан бол өдгөө хотын ард иргэдийн хувьд уламжлал болсон арга хэмжээ нь юм.

Бээжин хот. А.Анхбаяр
Связанные новости